Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

Өнөөдөр аймгийн ИТХ-ын III хуралдаан болно.

2016-12-02

Аймгийн ИТХ-ын 3-р хуралдаан 2016 оны 12 сарын 02-ны 10:00 цагт Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын их танхимд болно.

 

Хуралдаанаар 1. Аймгийн ИТХ-ын 2016-2020 онд баримтлах бодлогыг батлах тухай 2. Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 3. Аймгийн ИТХ-ын бодлогын хороодыг байгуулах, ажиллах чиглэлийг батлах тухай 4. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийг батлах тухай 5. Аймгийн орон нутгийн 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, тодотгол, 2017 оны төсөв батлах тухай 6.Аймгийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, 2017 оны төлөвлөгөөний төслийн танилцуулга гэсэн 6 үндсэн асуудлыг хэлэлцэх юм.  

 

Өчигдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр  аймгийн ЗДТГ-аас ИТХ-ын гуравдугаар хуралдаанаар хэлэлцэх аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, Аймаг орон нутгийн 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, тодотгол, 2017 оны төсвийн төсөл болон бусад холбогдох материалуудыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргад хүлээлгэн өглөө.

 

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа  хэлэхдээ: Өмнө нь ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх материалуудаа оройтож авдаг байсан бол энэ удаад ийнхүү цаг хугацааны хувьд эрт хүлээн авч байгаадаа баяртай байна. Энэ мэт олон дэвшил гарч байна. Цаашид ч хурлын материалуудыг ийнхүү цаг хугацаанд нь хүлээлгэж өгөх тал дээр илүү анхаарч ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%