Бүх шатны ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулах үндэсний суурь сургалт 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн амжилттай үргэлжилж байна. Аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг 4 ээлжээр, ээлж тус бүр 2 өдрөөр хичээллэхээр зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр 4 дүгээр ээлжийн сургалт эхэлж, нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Баялхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар оролцож ард иргэдийнхээ дуу хоолой болон сонгогдсон нийт Төлөөлөгчиддөө баяр хүргэн амжилт хүслээ. Тус ээлжинд Шилүүстэй, Дөрвөлжин, Сантмаргаз, Цэцэн-Уул, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Сонгино сумын Төлөөлөгчид оролцож байна.