Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДЛЫН ӨДРҮҮДЭД

2016-11-02

Монгол-Орос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан, Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн хүрээнд Орос хэл - Соёлын бүсийн цогцолбор арга хэмжээ болж Увс, Өвөрхангай, Говь-Алтай, Завхан аймгаас оролцлоо. Энэхүү арга хэмжээнд Орос хэлний олимпиад, дуу шүлгийн уралдаан, Орос хэлний багш нарын сургалт, ОХУ-д сургууль төгсөгчдийн уулзалт зохион байгуулагдсан юм. 
Завхан аймгаас Багш нарын олимпиадад Тосонцэнгэл 2-р сургуулийн орос хэлний багш С.Мөнхтуяа, Дэвшил сургууль багш Л.Оюунцэцэг тус сургуулийн сурагч Б.Батжин нар шалгарч ОХУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах, Их дээд сургуульд тэтгэлэгтэй сурах эрх авлаа.
Орос хэлний баярт оролцсон албан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа хүлээн авч хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
 Албан Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд тэргүүн, МУ-ын гавьяат багш Д.Цогзолмаа, ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Е.Г.Михайлов, Оросын шинжлэх ухаан соёлын төвийн орлогч захирал Т.Ч.Будаева, Оросын шинжлэх ухаан соёлын төвийн референт- орчуулагч В.Ё.Зимирёв нар хүрэлцэн ирлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1480
583 / 39%
466 / 31%
211 / 14%
220 / 15%