Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

ИТХ-ЫН ХОТ СУУРИН, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2024-05-06

ИТХ-ын Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны хурал 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа. Хурлыг ИТХ-ын төлөөлөгч, тус хорооны дарга Г.Бадамхатан удирдан явууллаа.
Хурлаар: Тус хорооны чиг үүрэгт холбогдох хэлтэс, агентлагуудын тулгамдсан асуудлын талаар болон ИТХ-ын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн саналыг хэлэлцлээ.
Нэгдүгээр асуудлын хүрээнд Амь-Ус ХХК-ний дарга Д.Мягмардорж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Анхтэс, Цахилгаан холбоо ХК-ний дарга С.Шаарийбуу, Хот тохижилт үйлчилгээний албаны дарга А.Гантөмөр, Жавхлант сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Нямхүү нар тус тус байгууллагынхаа өмнө тулгамдаж буй асуудлыг танилцуулав.
Тодруулбал ГХБХБГ-ын Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа стандартын дагуу барилгын материал, хийц, бүтээц, эдлэхүүний шинж чанарыг тодорхойлох орчин үеийн лабораторийн шинэ техник, технологи, багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх ёстой хэдий ч одоогийн нөхцөл байдлын хувьд зарим шаардлагатай тоног төхөөрөмж болон тус лаборатори байрлах тохиромжтой зай талбай бүхий байрны асуудлын талаар хөндөж ярилцлаа.
• Амь-Ус ХХК-ний хувьд цэвэр усны шугамын хоолойн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа тухай,
• Цахилгаан холбооны хувьд алслагдсан багууд буюу Товцог, Өлзийт багуудад сүлжээгээ хүргэх дэд бүтцийн асуудал шийдвэрлэх талаар,
• Хот тохижилт үйлчилгээний алба болон Жавхлант СӨХ-ны хувьд ажиллах хүчний дутагдалтай байгаа зэрэг тохижилт, дэд бүтэцтэй холбоотой салбар салбарын албан хаагчид харилцан мэдээлэл солилцож, цаашид шийдвэрлэх боломж, гарцын талаар ярилцлаа.
Хоёрдугаар асуудлын хүрээнд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Анхтэс ИТХ-ын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн саналыг танилцуулж Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1480
583 / 39%
466 / 31%
211 / 14%
220 / 15%