Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

АЙМГИЙН ИТХ-ЫН 17 ДУГААР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-04-29

Аймгийн ИТХ-ын 17 дугаар хуралдаан 2024 оны 04 сарын 29-ны өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр 85.0 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа.
Хурлаар “Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тойрог, мандатын тоо тогтоох тухай” 1 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд ИТХ-ын дарга Н.Тамир хэлэлцэх асуудлыг төлөөлөгчдөд танилцуулан, хэлэлцэх асуудалтай холбоотой асуулт, саналтай төлөөлөгч байгаа эсэхийг тодруулахад аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, аймгийн Засаг даргын Орлогч Ц.Улам-Оргих “Цагаанхайрхан сумын ЗДТГ-ын дэргэдэх талбайг Д.Дамдины нэрэмжит болгох тухай” асуудлыг нэмж хэлэлцүүлэхээр санал оруулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх нь дэмжсэнээр дээрх 2 асуудлыг хуралдаанаар хэлэлцлээ.
1. “Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тойрог, мандатын тоо тогтоох тухай” асуудлын ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Болдбаатар төлөөлөгчдөд танилцуулан хэлэлцүүлэв. 2020 онд шинэчлэн батлагдсан МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу Завхан аймгийн хувьд 35 төлөөлөгчтэй байхаар болсон.
Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан 29 тойрог, 35 мандаттай байхаар төлөөлөгчдийн олонхын саналаар батлав.
2. “Цагаанхайрхан сумын ЗДТГ-ын дэргэдэх талбайг Д.Дамдины нэрэмжит болгох тухай” асуудлыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих төлөөлөгчдөд танилцуулан хэлэлцүүлэв. Цагаанхайрхан сумын ЗДТГ-ын дэргэдэх талбайг төр нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын Их Хурлын Депутатаар тасралтгүй 3 удаа сонгогдож байсан ахмад депутат Даваагийн Дамдины нэрэмжит болгохыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 2979
2027 / 68%
494 / 17%
223 / 7%
235 / 8%