Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурал 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 14:30 цагт цахимаар зохион байгуулагдлаа. Хурлаар:
1. “Отгон сумын Соёлын төвийг Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Л.Гаваасүрэнгийн нэрэмжит болгох тухай” асуудлыг ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Бадамсүрэн
2. “Хөрөнгө актлах, балансаас балансад шилжүүлэх, доод үнэ тогтоох тухай” асуудлыг Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Бат-Мэнд нар тус тус танилцуулан, хэлэлцүүлэв.
Отгон сумын Соёлын төвийг Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Л.Гаваасүрэнгийн нэрэмжит болгох тухай асуудлыг зөвлөлийн гишүүд дэмжиж ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр, “Хөрөнгө актлах, балансаас балансад шилжүүлэх, доод үнэ тогтоох тухай” асуудлыг дэмжиж ИТХ-ын даргын захирамж гаргахаар тус тус шийдвэрлэв.