УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан, аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир нар Яруу, Идэр, Тэлмэн, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Завханмандал сумдад ажиллаж иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн болон хийгдэх ажлуудын талаар мэдээлэл хүргэж, хаваржилтын нөхцөл байдал, цаг үеийн тулгамдсан асуудлуудаар иргэдийн санал хүсэлтийг сонсож байна.