Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”, ХХААХҮ-ийн Сайдын “Хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл батлах тухай” 2024 оны А/28 дугаар тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төслийг хүлээн авч эхэлсэн байна.
2024 онд Завхан аймгийн хэмжээнд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 1,4 тэрбум, Аймгийн орон нутгийн төсвөөс 0,5 тэрбум, нийт 1,9 тэрбум төгрөгийн зээл олгохоор батлагдсан.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт
Зээлийн хугацаа: 5 хүртэл жил Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар Зээлийн хүү: 3 хувь
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Эхлэх: 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08:30 цагаас,
Дуусах: 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08:30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд, Төслийн материалыг зөвхөн цахим системээр хүлээн авах юм.
https://www.sme.gov.mn/