Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ БОЛОН ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО.

2023-11-28

 
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн болон Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны хурал 2023 оны 11 сарын 28-ны өдөр тус тус зохион байгуулагдлаа.
ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны хурал танхим, цахим хосолсон хэлбэрээр 88.8 хувийн ирцтэй зохион байгуулагдаж, хурлыг хорооны дарга Ш.Мянганбаяр удирдан явууллаа. Хурлаар 1. Аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл 2. Аймгийн ОНХС-ийн санхүүжилтээр 2023 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хэрэгжилтийн явц болон бусад асуудлын талаар хэлэлцэж хорооны гишүүдийн санал хүсэлтийг Хурлын тэмдэглэлээр холбогдох байгууллага, албан хаагчдад хүргүүлэхээр шийдвэрлэв.
ИТХ-ын Зөвлөлийн хурал 71.4 хувийн ирцтэй хуралдаж, хурлыг ИТХ-ын дарга Н.Тамир удирдан зохион байгууллаа. Энэхүү хурлаар 1. Аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл болон 2. Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан өвс тэжээлийн нөөц бэлтгэх тухай асуудлыг- Аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Д.Азжаргал, 3. Хувьчлах хөрөнгийг жагсаалт батлах тухай асуудлыг- Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Батмэнд, 4. Амь-Ус трейд ХХК-ний ажилчдын цалин нэмэх тухай асуудлыг-Амь-Ус трейд ХХК-ний захирал, ИТХ-ын төлөөлөгч Д.Мягмардорж, 5. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тогтоох, өөрчлөлт оруулах комисс байгуулах тухай болон 6. Төв талбайн дэргэдэх кино театрын барилгыг зориулалтын дагуу ашиглах, төрд буцаан авах чиглэлээр санал солилцох Ажлын хэсгийн дүгнэлтийг- Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга У.Батдаваа нар тус тус танилцуулан хэлэлцүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%