Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ХАМТАРСАН ХУРАЛ ТАНХИМ, ЦАХИМ ХОСОЛСОН ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-11-17

➡️ Монгол Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ”-ын 5 дугаар зүйлийн 5.1.3-т “Орон нутгийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар Зөвлөл, Хурлын хороод, ажлын хэсгийн хамтарсан хурал зохион байгуулах” ажлыг ИТХ-ын Зөвлөл хариуцан зохион байгуулахаар зохицуулсан байдаг.
➡️ Энэ хүрээнд ИТХ-ын Зөвлөл, Нутгийн удирдлагын хөгжлийн хорооны хамтарсан хурал 2023 оны 11 сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.
➡️ Хурлаар “Завхан аймгийн 2021-2025 онд хэрэгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, Аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн”-ийн талаар- Аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Н.Бямбадорж, “2024 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар тогтоох тухай” асуудлыг- Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ойн албаны дарга Б.Нямцэнд, Аймгийн ИТХ-ын 2022 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын дуудлага худалдааны журам"-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын “Газрын удирдлагын хэлтэс”-ийн дарга Ж.Будсүрэн, “2010 оноос өнөөдрийг хүртэлх аймгийн ИТХ-аар хэлэлцэгдэж хувьчлагдсан барилга байгууламжийн жагсаалт, Хөрөнгө актлах тухай” асуудлыг-Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Батмэнд нар тус тус танилцуулан хэлэлцүүлэв.
Аймгийн ИТХ-ын хуралдаанд тайлагнах, хэлэлцүүлэн батлуулах асуудлуудыг илүү нягтлан сайжруулж хуралдаанд танилцуулахыг асуудал хэлэлцүүлсэн албан хаагчдад ИТХ-ын зөвлөл, хорооны хамтарсан хурлаас үүрэг болголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%