Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

ЦАГААТГАЛЫН УЛСЫН КОМИССЫН АХЛАХ РЕФЕРЕНТ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2023-08-18

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ахлах референт Н.Мэндбаяр Завхан аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын үйл ажиллагаатай танилцаж зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

Улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэн, нийтээр нь хоморголон хэлмэгдүүлсэн гашуун түүхийг бид мартах учиргүй учраас олон нийтэд хэлмэгдүүлэлтийн хор уршгийн талаар зөв ойлгуулах, мэдээлэл сурталчилгааны ажлыг улам идэвхжүүлэн ажиллахыг зөвлөсөн юм. Судалгаагаар Завхан аймгаас хэлмэгдсэн, цагаатгагдсан иргэдээс одоог хүртэл ач зээ, үр хүүхэд нь олдохгүй, ор сураггүй олон хүн байдаг учраас энэ тал дээр сайтар анхаарч, ургийн баяр, найз нөхдийн уулзалт, сумдын баяр наадам зэрэг нийтийг хамарсан томоохон  үйл ажиллагаанууд дээр мэдээлэл түгээж ажиллах нь үр дүнтэй байж болохыг ч хэллээ.

Мөн Завхан аймгаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан хүмүүсийн эмхэтгэл бүхий Завхан судлал номын 20-р ботийг аймгийн номын сан, аймгийн Архивын газар болон аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисст гардуулан өгсний дээр “Гэмшлийн гэрэлт зам” нэвтрүүлгийн Завхан аймгаас бэлтгэсэн дугаарыг эх хувиар нь хадгалуулж, “Бид мартахгүй” гэрэлт самбарыг хэлмэгдэгсдийн дурсгалын мөнхжүүлэх хүрээлэнд байршуулахаар хүлээлгэн өгөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%