Энэ удаад сумдад ажиллах үеэрээ тухайн сумын сүм, хийдийн үйл ажиллагааны талаар голчлон мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Учир нь сумдын сүм, хийдийн барилга байгууламж, бурхан судар, эд хэрэглэлийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, гэнэтийн байгалийн давагдашүй хүчин зүйл, галын аюулаас хамгаалах хамгаалалт хэрхэн хийгдсэн болон үйл ажиллагаа ямар байгааг газар дээр нь хянаж, мэргэжлийн байгууллагуудад зөвлөгөө өгч байгаа.
Цэцэн-Уул сумын тухайд Галуутай, Тэгшийн хүрээ зэрэг томоохон шашин, номын төвүүд үйл ажиллагаагаа явуулж, энд 700-1800 лам, хуврага шавилан сууж байсан түүхтэй. Түүнээс хойш шашин номын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд хийдийн барилга байгууламжийг сэргээн засварлаж, шинээр бүтээж байнга тордсоор байдаг. Хамгаалалтыг ч орчин үеийн техник хэрэгслээр тоноглон хамгаалсаар байгаа ч эвдэж сүйтгэх, хулгайн асуудал гарсаар л байгааг энэ үеэр танилцууллаа.