Аймгийн ИТХ-ын дарга Н.Тамираар батлуулсан удирдамжийн дагуу аймгийн ИТХ-ын Ажлын албанаас томилогдсон ажлын хэсэг энэ өдрүүдэд Сонгино, Сантмаргац, Цэцэн-Уул, Түдэвтэй сумдад ажиллаж байна.
Ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын Зохион байгуулалт, иргэд олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Үнэнхүү ахалж бүрэлдэхүүнд ИТХ-ын Эрх зүй, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Г.Амарсайхан болон бусад мэргэжилтнүүд мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цогтбаатар, Б.Намсаманд нар ажиллаж байгаа.
Сонгино суманд ажиллахдаа Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолын хэрэгжилт, сумдын ИТХ-ын жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний төлөвлөлт, явц биелэлт тооцсон байдал, аймгийн ИТХ-аас ирсэн албан бичгийн дагуу зохион байгуулсан ажил, хариутай бичгийн барагдуулалт, сумын ИТХ-ын хуралдааны шийдвэрийн биелэлттэй танилцах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явц, гүйцэтгэл зэрэг үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.