Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

МАНАЙ АЙМАГТ СОЁЛЫН СЭРГЭЛТ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023-06-05

МУ-ын Соёлын яамнаас улсын хэмжээнд “Соёлын сэргэлт-2023” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Соёлын яамнаас томилогдсон ажлын хэсгүүд аймгийн төвүүдэд нээлтийн ажиллагааг хийснээр бүх сумдад энэхүү аян үргэлжилж байгаа билээ.

Манай аймагт Соёлын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.

Ажлын хэсгийнхэн аймгийн ИТХ-ын дарга Н.Тамиртай уулзаж “Соёлын сэргэлт-2023” аяны талаар болон орон нутгийн соёлын салбарын хөгжлийн талаар мөн энэ салбарт тулгамдаж буй олон асуудлаар саналаа солилцсон юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Соёлын дэд сайд М.Батбаяр, Монгол Улсын Төрийн Соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн, Соёл судлалын ухааны доктор /Ph.D/ профессор Ж.Долгорсүрэн болон МУ-ын Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, Харш хамлтагийн дуучин, МУГЖ С.Баасансүрэн, МУСТА Д.Отгонжаргал, Ш.Баянмөнх, Г.Алтанхундага, Т.Өлзийсайхан нарын хүмүүс багтаж соёл, урлагийг нийтэд сурталчилж байна.

Соёлын сэргэлт аяныг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Соёл урлагийн газар болон мэргэжлийн байгууллагууд дэмжин хамтран ажиллаж байгаа учраас аяны үйл ажиллагаа үйл явдал дүүрэн үргэлжилж байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%