Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

Одонгоор гоёсон сайхан эхчүүдийнхээ мэдээллийг хүргэж байна

2023-06-05

Жил бүрийн Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Алдарт эхийн 1, 2-р  одонгийн болзол хангасан эхчүүдэд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн одонг олгодог билээ.

Өмнө жилүүдэд аймгийн хэмжээнд одон гардуулах үйл ажиллагааг нэгдсэн журмаар зохион байгуулж байсан бол өнөө жил сум суманд нь Алдарт эхийн одонг гардуулах ёслолыг зохион байгууллаа.

Аймгийн төв Улиастай сумаас энэ өдөр 41 ээжийг Алдарт эхийн 1, 2-р одонгоор шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир, Улиастай сумын ИТХ-ын дарга Д.Саранцэцэг, Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат нар гардуулан өгсөн юм.

Алдарт эхчүүддээ эрүүл энх, аз, жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1480
583 / 39%
466 / 31%
211 / 14%
220 / 15%