Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

БАЯНТЭС СУМ ТӨЛЧИН БҮСГҮЙЧҮҮДИЙНХЭЭ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ХИЙЛЭЭ

2023-05-24

Аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбар бол яахын аргагүй  хөдөө аж ахуйн салбар билээ. Энэ салбарын гол хөдөлгөгч хүч нь болж, нүүдлийн соёл иргэншил, мал маллах уламжлалт арга ухаан, монгол ёс заншлаа үе дамжуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Баянтэс сумын малчин бүсгүйчүүдийн чуулга уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ринчиндорж нар урилгаар оролцлоо.

Тус сумын малчид өнгөрсөн өвлийг хатуухан давсан хэдий ч малчин өрх бүр өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангасны хүчинд харьцангуй хохирол багатай даван туулсан талаараа энэ үеэр онцолж байсан юм.

Бужир, Зайгал, Хачиг, Жавхлан гэсэн 4 багтай бол энд 740 өрхийн 2556 хүн ам амьдарч байна. Хүн амынхаа тоогоор аймагтаа 8-д ордог томоохон сум.

Энэ үеэр төлчин эмэгтэйчүүдийн дундаас “Мэнд сүрэгтэн” эмэгтэйчүүдээ тодруулан шагнаж урамшуулсаны дээр аймгийн Хүндэт тэмдгээр таван эмэгтэйг шагналаа. 

Төлчин бүсгүйчүүдэд зориулсан арга хэмжээ 3 өдөр үргэлжилсэн бөгөөд сумын уран бүтээлчид болон урилгаар залуу дуучид хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг зөвлөгөө, үзэсгэлэн худалдаа, спортын төрөл бүрийн арга хэмжээ зохиогдсон, харилцан туршлага, мэдлэгээ хуваалцсан үйл явдлаар дүүрэн чуулга уулзалт болж өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%