Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

МАНАЙ АЙМГИЙН БҮХ СУМД ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСНЫ 31 ЖИЛИЙН ОЙГОО ХҮНДЭТГЭН ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

2023-01-13

Шинэ Үндсэн хуулийг 1992 оны 1 сарын 13-нд баталж, тухайн оныхоо 2 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн түүхтэй.

Үндсэн хууль нь 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьсан юм. 

Энэ өдөр манай аймгийн бүх сумд Үндсэн хуулийн ойн өдрөө тэмдэглэж, ард иргэдэд үндсэн хуулийн мэдлэг олгох, түүний үзэл санаа, ач холбогдлыг сурталчлах уулзалтуудыг хийж байна.

Мөн “Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт “АХА” тэмцээнийг Улиастай, Түдэвтэй сумд зохион байгуулсан бол ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад мэдлэг олгох сургалтыг Улиастай сум хийж улмаар олон уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж байна.

Үүнд үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, сээр цохих, гар бөмбөг  зэрэг тухайн сумдын иргэдийн сонирхсон олон тэмцээн уралдаануудыг зохион байгуулж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%