Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫН ЗАХИРАМЖААР ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСЭГ УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2022-12-28

Аймгийн ИТХ-ын даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн захирамжаар тус ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Ажлын хэсэг нь өнгөрөгч өдрүүдэд Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Баян-Айраг Эксплорэйшн” ХХК, Завханмандал сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Шувуун хар уул” ХХК-иудын уул уурхайн олборлолт болон бусад ажилтай танилцлаа.

Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Уужимсанаа ажилласан бол гишүүдэд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ринчиндорж, Г.Цогзолмаа, Б.Эрдэнэбаяр, Д.Пүрэвдорж болон аймгийн Татварын хэлтсийн дарга Л.Содном, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Зол-Од, аймгийн ИТХ-ын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ё.Загдсүрэн нарын хүмүүс оролцсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%