Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Н.ТАМИР ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ОРОЛЦЛОО

2022-12-26

Өнгөрөгч Баасан гарагт "Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл"-ийн хурал болж уг хуралд аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир оролцлоо.

Аймгийн ИТХ-ын дарга нь уг зөвлөлийг тэргүүлдэг. Энэ удаагийн зөвлөлийн хурлаар Завхан аймгийн “Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, үр дүнг хэлэлцэв.

Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын нөхцөл байдал эрс өөрчлөгдөж байгаа учир аливаа эрсдлийг хохирол багатай даван туулахад бэлэн байдал маш чухал.

Ялангуяа хүн ам ихээр суурьшсан суурин газруудад гамшгийн бэлэн байдлыг хангуулах, иргэн бүр гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байж, өөрийгөө болон бусдыг авран хамгаалахад суралцах гээд гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр хийх ажил их байгааг энэ үеэр онцолсон юм.

Зөвлөлийн хуралд оролцсон аймгийн ИТХ-ын даргын хувьд 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөг чанд боловсруулан, хэрэгжилтийг хангаж ажиллахыг зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%