Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

Завхан аймагт “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төсөл хэрэгжиж байна.

2022-06-02

     “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн удирдах хорооны хурлаар ажлын төлөвлөгөөг дахин шинэчилсэн. Үүнтэй холбогдуулан Завхан аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн ажлын талаар болон БОАЖЯ-наас орон нутагт хамтын санхүүжилт, худалдан авах зарим ажлын эрхийг шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулж ажиллахаар шийдвэрлэсэн. Аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих энэ талаар ярилцаж, яамнаас гэрээ батлагдан ирснээр орон нутагт танилцуулан дахин уулзалт хийхээр товлож, харилцан уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй байгааг онцоллоо.
     Тус төсөл нь хээр, цөлөрхөг хээр, өндөр уул, уулын хээр, ойт хээрийн бүсийг хамарсан Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгийн 68 суманд хэрэгжиж байна. Төслийн зорилго нь:
   - Байгалийн нөөцөөс хамааралтай хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэх,
    - Үндэсний болон бүс нутгийн төвшинд газар, усны ашиглалтыг уур амьсгалын мэдээлэлд тулгуурлан төлөвлөж, хэрэглэдэг болох,
   - Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон ус, хөрсний менежментийн арга ажиллагааг өргөн хүрээнд нэвтрүүлэн байгалийн нөөцийн менежментэд малчдын оролцоог нэмэгдүүлэх,
     - Гарал үүсэл нь тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх,
     - Малчдын чадавхыг нэмэгдүүлж, бэхжүүлэх юм.
Уулзалтад:
1. Аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих
2. Төслийн захиргаа, санхүүгийн ажилтан Ч.Жүгдэр
3. Засаг даргын орлогч А.Болормаа,
4. ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Азжаргал
5. Хөдөө аж ахуйн газрын дарга Э.Балжинням нар оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%