Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг сурталчлах зорилготой нээлттэй өдөрлөгийг Завхан аймаг дахь Политехникийн коллеж өнөөдөр /2022.05.06/ зохион байгуулж, нээлтийн үйл ажиллагаанд Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат нар оролцлоо.
Тус өдөрлөг нь: ”Суралцагчдын мэргэжлийн ур чадварын үзүүлбэр”, “Үсчин, Гоо засалч, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн загварын шоу үзүүлбэр”, “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөө өгөх ярилцлага”, “ Багш суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн худалдаа”, Сургуулийн элсэлтийн бүртгэлийн үйл ажиллагаа” зэрэг хөтөлбөрийн хүрээнд амжилттай явагдаж өндөрлөлөө.