Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙГ "ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМ БҮСЛЭЛТЭЭС ХАМГААЛЪЯ" СЭДВИЙН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2022-05-03

   Нэгдсэн Үндэсний байгууллагын ерөнхий Ассамблейн шийдвэрээр  1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэхийг тунхагласан бөгөөд эл өдөр Аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, Засаг дарга Д.Түвшинжаргал нар Ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөөг  дээдлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, Иргэний мэдэх эрхийн төлөө өөрсдийн оюун ухаан, мэдлэг боловсролоо зориулан хүчин зүтгэж, аймаг орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа болон ажиллаж байсан үе үеийн сэтгүүлчид,  хэвлэл мэдээллийн салбарын хамт олонд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж, салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

   Мэргэжлийн ур чадвараар, ёс зүйн хэм хэмжүүрийг хүндэтгэн сахиж, хүний талд, хүний төлөө ажиллаж, аймаг орон нутагтай холбоотой үнэн бодит мэдээ мэдээллийг цаг хором алдалгүй олон нийтэд мэдээллэж, мэдээллэх ажлыг саадгүй ханган ажиллаж байдаг мэргэжлийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажиллагсдад  талархлаа илэрхийлээд цаашид ч нийгмийн сайн сайхны төлөө, ард иргэдийн мэдэх эрхийн төлөө, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж шударга үнэний дуу хоолой болон нарийн нягт уялдаа холбоотой хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, Үг нь мэргэн, Үйлс нь үнэн, Үзэг нь хурц байхын ерөөлийг өргөлөө.

   Энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг "ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМ БҮСЛЭЛТЭЭС ХАМГААЛЪЯ" сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%