Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ОНХС-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-04-22

     Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс  “Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт бүсчилсэн сургалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

     Энэхүү сургалтад Завхан ИТХ-ын ажлын алба болон 24 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга,  ажлын албаны албан хаагчид, сумдын татварын байцаагч нар хамрагдлаа.

     Тус сургалтаар  Малын тоо толгойн албан татварын тухай хууль, “Малын тоо толгойн албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам”-ын хэрэгжилт сэдвээр Татварын ерөнхий газар, “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам, малын тоо толгойн албан татварын орлогын эх үүсвэрийг захиран зарцуулах журам”  сэдвийн хүрээнд Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл сургалтыг өгч, тус хууль журамтай холбоотой асуултуудад хариуллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%