Аймгийн ИТХ-аас Асгат, Тэс, Баянтэс сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Ажлын алба, нарийн бичгийн дарга, Төлөөлөгч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар:
-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахад анхаарах асуудал сэдвүүдээр Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Амарсайхан,
-Орон нутгийн төсвөөр байгаль орчныг хамгаалах нь сэдвээр Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Пүрэвдорж,
-Орон нутгийн төсвийн удирдлага сэдвээр МУИС-ын Завхан сургуулийн Сургалтын албаны дарга Д.Бямбадорж нар хичээл орж Төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгч, харилцан санал бодлоо солилцлоо.