Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн зарлигаар, эрхэлсэн ажил хөдөлмөртөө амжилт гаргаж, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах нэр бүхий иргэдийг шагнаж урамшуулах ёслолын үйл ажиллагааг 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.
Шагналыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Улам-Оргих, Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нар гардуулан өгч баяр хүргэлээ.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
-Улиастай сумын Товцог багийн ахмад настан Гярдгаан Мөргөцамба
-Улиастай сумын ахмад настан Содномдамбын Баярсайхан
-“Арвин ургацын шим” ТББ-ын тэргүүн Цэдэндамбаагийн Оюунчимэг,
-“Алтай-Улиастай Эрчим хүчний систем” ТӨХК-ийн салбарын жолооч Цээдэгийн Мандах
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
-“Цэц Ундрага” ХХК-ийн захирал Пүрэвжавын Бямбажав
-Улиастай сумын Жаргалант багийн ахмад настан Ширнэнгийн Ичинхорлоо
-Улиастай сумын Жаргалант багийн ахмад настан Шагжийн Оюунчимэг
-“Богдын голын Усан цахилгаан станц” ХХК-ийн засварчин Санжаажавын Чүлтэм
-Идэр сумын иргэн Батаагийн Нямжав
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
-Аймгийн Прокурорын газрын харуул хамгаалалтын ажилтан Пүрэвжавын Адилбиш нар тус тус шагнагдлаа.
Хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж шагнал хүртсэн иргэддээ БАЯР ХҮРГЭЕ.