Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих ажлыг аймагтаа амжилттай зохион байгуулах, сум орон нутаг, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа оролцоог нэмэгдүүлэх, бодлого, чиглэлийг танилцуулж хэлэлцүүлэх, зорилгоор аймгийн Засаг даргын ивээл дор Ойн салбарын нэгдсэн зөвлөгөөн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд Сумдын Засаг дарга, байгаль хамгаалагчид, Сум дундын Ойн анги, ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөл, иргэдийн төлөөлөл, Байгаль орчин, Аялал жуулчлалын газар, сав газрын захиргаад, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад, уул уурхайн компаниудын төлөөлөл оролцлоо. Үйл ажиллагааг нээж аймгийн иргэдийн Төлөөөгчдийн Хурлын дарга Ц.Улам-Оргих, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нар үг хэллээ.
Зөвлөгөөнийг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар нь Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь төсөл, Монгол орны унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төслүүдтэй хамтран зохион байгууллаа.