Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДЫН ДУНД “ҮНДСЭН ХУУЛИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ” СЭДЭВТ “АХА” ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-01-03

    Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 30 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн Прокурорын газартай хамтран төрийн байгууллагуудын албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ” сэдэвт “АХА” тэмцээнийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

         Тус тэмцээнд Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн 66 байгууллагын албан хаагчид оролцож тэмцээний нэгдүгээр байранд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын сургалтын оффицер Г.Бавуудорж, хоёрдугаар байранд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Т.Марал-Эрдэнэ, гуравдугаар байранд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Эрхэмбаяр нар шалгарсан бөгөөд өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж, тэмцээнд оролцсон төрийн байгууллагын төлөөлөл болсон албан хаагч нарт нь шинэ Үндсэн хуулийг гардууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%