Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-11-25

        “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах ил тод байдлыг нэмэгдүүлэхэд жижиг дунд бичил бизнесийн санхүүжилтийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт нийтийн сонсголыг 2021 оны 11 сарын 25-ны өдөр Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ, ХАҮТ, BEST хөтөлбөр, Завхан аймгийн ИНБ-уудын “ХӨГЖИЛД ХАМТДАА” сүлжээ хамтран зохин байгууллаа.
        Уг арга хэмжээг Аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-оргих нээж үг хэлсэн бөгөөд “ЖДБ-ийг дэмжих бодлого, зорилт” сэдвээр Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, “Ажлын байр дэмжих зээлийн хэрэгжилт үр дүн” сэдвээр Монгол банкны захирал Б.Амартүвшин, “ЖДҮДС-ийн журмын хэрэгжилт үр дүн” сэдвээр ХХААГ-ын дарга Н.Батбаяр, “Улиастай сумын СХС-ийн зээлийн хэрэгжилт” сэдвээр Улиастай сумын ЖДҮ хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаа, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжилт үр дүн” сэдвээр ХХҮГ-ын мэргэжилтэн Г.Пүрэвдорж, “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх BEST хөтөлбөрийн зорилго зорилт” сэдвээр М.Цэрэгдулам нар илтгэл тавьж, сонсголын төгсгөлд иргэдээс ирсэн асуултад хариулж санал хүсэлтийг нь сонслоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%