Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 14:00 цагт аймгийн ИТХ-ын даргын албан өрөөнд танхим болон цахим хосолсон хэлбэрээр боллоо.Өнөөдрийн хуралдаанаар:
-Хот тохижилт үйлчилгээний албаны шинэчилсэн бүтэц батлах тухай
-Хөрөнгө бэлтгэх, бүртгэх тухай
-Орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хийсэн хяналт шалгалтын тайлан
-Нэрэмжит болгох тухай
-“Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний Завхан аймагт 2021-2031 он хүртэл хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.