Аймгийн ИТХ-д Жинст багаас сонгогдсон ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, төлөөлөгч, тэргүүлэгч А.Болормаа нар лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Лаборатори Чандмань-Эрдэнэ сургууль нь 100 багш, ажилчинтай, 44 бүлэгт 1513 хүүхэд 2 ээлжээр хичээллэж байгаа бөгөөд 1-р ангийн 4 бүлэгт 129 хүүхэд шинээр элсэн суралцаж, дотуур байрнаас хичээл сургуульдаа хамрагдаж байгаа 51 хүүхэд байна.
Халдвар хамгааллын дэглэмийг сахин бүх ангийг танхимаар хичээллүүлж байна.
Аймгийн ОНХСангаар багшийн хөгжлийн загвар төвийг байгуулж өгсөн нь багш нарын өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлжээ.