Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр хуралдаж 2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтын санал, Орон нутгийн төсвийн нэгдсэн тайланд хийсэн баталгаажуулах аудитын товч тайлан, Хүндэт иргэн цол олгох тухай, Төрийн шагналд уламжлах тухай, Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай, Хөрөнгө бэлтгэх зөвшөөрөл олгох тухай, Загастайн давааны замын нээлтийн арга хэмжээний талаарх танилцуулга, Тогтоол хүчингүй болгох тухай гэх мэт асуудлуудыг хэлэлцэн баталлаа.