Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС IY ХУРАЛДААН БОЛЛОО.

2021-07-21

Аймгийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо.

Хуралдааныг коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд хуралдаанд танхимаар 7, цахимаар 29 төлөөлөгч оролцож ээлжит бус IV хуралдаан 87,8 хувийн ирцтэй хуралдлаа.

            Хуралдааныг АИТХ-ын дарга Ц.Улам-Оргих нээж үг хэлснээр  эхлэв.

Ээлжит бус 4 дүгээр хуралдааны хэлэлцэх асуудал:

  1. Аймгийн 2021 оны төсвийн тодотгол батлах тухай
  2. Аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай

Аймгийн 2021 оны төсвийн тодотгол батлах тухай асуудлыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар танилцууллаа.

Аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр танилцууллаа.

АИТХ-ын төлөөлөгч нар холбогдох асуудлуудтай холбоотой асуултыг асууж, хариулт авч, санал шүүмжлэлийг хэлсэн.

Мөн аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал АИТХ-ын төлөөлөгч нарын асуултуудад холбогдох хариултыг өгч коронавируст халдварт цар тахлыг даван туулах ажлын хүрээнд улсын төсөв тодотгосонтой холбоотой аймаг тодотгол хийж байгааг тодруулан, шаардлагатай санхүүжилт хөрөнгийг цар тахалтай тэмцэж байгаа бүх байгууллагын ажилтнуудыг урамшуулах, тоног төхөөрөмж, эм, эмнэлэгийн хэрэгсэл худалдан авах зэрэгт зарцуулахаа танилцуулсан.

Мөн энэ хүнд үед аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар асуудлыг ойлгон тодотгол хийж, хамтран ажиллаж байгаад баярласнаа илэрхийлж цаашид ч бүх асуудлуудад хамтран ажиллана гэдгээ хэллээ.

Хурлын төгсгөлд АИТХ-ын дарга Ц.Улам-Оргих тодотгол хийсэн ажлуудыг богино хугацаанд оновчтой зөв төлөвлөн, санхүүгийн сахилга баттай зохион байгуулан ажиллах, аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулан тусгасан ажлуудыг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу богино хугацаанд зохион байгуулан ажиллахыг үүрэг болгон, хурлын төлөөлөгч нартаа аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө   оновчтой зөв шийдвэр гаргаж байгаад талархан, орон нутгийнхаа хөгжлийн төлөө хичээнгүйлэн ажиллахыг уриалж амжилт хүслээ.

Мөн ард иргэддээ хандан “Энэ жилийн хувьд баяр наадмаа тэмдэглэж чадаагүй хэдий ч “Эрүүл явбал дараа жилийн наадмыг үзнэ” гэсэн ардын сайхан үг байдгийг сануулж аюулт цар тахлын ард хамтын хүчээр гарч сайхан цаг ирэх мөч ойрхон байгааг сануулж өрх бүр эрүүл энх, аз жаргалтай, инээд хөөрөөр дүүрэн байхын ерөөлийг өргөн” хурлыг хааж үг хэлснээр аймгийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.  

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%