Хоёр дахь өдрийн сургалтыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны хэлтсийн дарга Д.Үнэнхүү “Манлайллын талаарх сургалт, аймгийн ”Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Амарсайхан нар сумдын ИТХ-ын дарга явуулж нийт 148 хүн хамрагдав.
Д.Үнэнхүү “Манлайллын талаарх ойлголт, манлайллыг ИТХ-ын байгууллагад хэрэгжүүлэх нь” аймгийн ”Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Амарсайхан “2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны онцлог”, “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга зам, анхаарах асуудал” гэсэн сэдвүүдээр хичээлүүдийг зохион байгуулав.
Сургалтанд хамрагдсан сумдын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар санал тавьж “Манлайллын талаарх ойлголт, манлайллыг ИТХ-ын байгууллагад хэрэгжүүлэх нь” сэдэвт хичээлийг цахимаар авч сумдын Хурлын төлөөлөгч нарт хичээл заахаар болов.