Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газартай хамтарч “Мэдээлье, Илрүүлье, Зогсооё” соён гэгээрүүлэх аяныг “Хайр харцнаас” уриан дор 2021 оны 3 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ний хооронд зохион явууллаа.

2021-04-08

 

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газартай хамтарч “Мэдээлье, Илрүүлье, Зогсооё” соён гэгээрүүлэх аяныг “Хайр харцнаас” уриан дор 2021 оны 3 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ний хооронд зохион явууллаа.

Аяны хугацаанд аймгийн Цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчихтэй холбоотой гомдол, мэдээлэл 25 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 11 нэгжээр буюу 44.0%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Үүнээс дүгнэж үзэхэд дуудлага мэдээлэл өссөн мэт харагдаж байгаа боловч нууц далд хэлбэрт байсан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд илэрч иргэдийн мэдээлэх үүрэг нэмэгдэж, хүчирхийллийн хохирогч эрхээ хамгаалуулахаар  цагдаагийн байгууллагад хандах нь ихэссэн гэж дүгнэж байна.

Аяны хүрээнд иргэдийн дунд “Гэр бүлийн хүчирхийлэл миний нүдээр”  уралдаан зарлаж 61 иргэний 70 бүтээл ирүүлснийг мэргэжлийн баг, аяныг зохион байгуулах комисс шалгаруулж шагналыг гардууллаа.

Мөн аймгийн төвийн 6 багийн 145 иргэдэд танхимаар, Ерөнхий боловсролын сургуулийн 96 багш 37 нийгмийн ажилтанд “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх сургалтыг цахимаар хийж аяны зорилгоо танилцуулан иргэдэд цахимаар мэдээлэл өгч, соён гэгээрүүлэх олон үр дүнтэй ажил арга хэмжээ зохион байгууллаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ганц арга зам бол хүчирхийллийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагад мэдээлэх явдал юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%