Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих аймгийн сонгуулийн хорооны тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг аймгийн сонгуулийн хорооны дарга Л.Лхамсүрэнд 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээлгэн өглөө.

2021-04-02

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих аймгийн сонгуулийн хорооны тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг аймгийн сонгуулийн хорооны дарга Л.Лхамсүрэнд 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-ийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталснаар уг хууль улс орон даяар хэрэгжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн хорооны даргаар” тухайн шатны Засаг даргын  Тамгын  газрын даргыг ажиллуулах зохицуулалт орсноороо онцлогтой.

 Энэхүү зохицуулалтын дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор Завхан аймгийн сонгуулийн хорооны даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Лхамсүрэн, нарийн бичгийн даргаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Цэгмид, гишүүдэд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Мөнхзаяа, Цагдаагийн газрын дарга Н.Отгонжаргал, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Сүхбаатар, Политехникийн коллежийн захирал Т.Рэнчинванжил, Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Батмэнд, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Цогтсайхан, Боловсрол, соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн Х.Нансалмаа нарыг томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, ёс зүйн хэм хэмжээ, Сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийг сахиж хэрэгжүүлж ажиллах ёстойг анхааруулж “СОНГУУЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙН ДҮРЭМ”-ийг гардуулан өглөө.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль коронавируст халдвар /ковид-19/ цар тахлын халдварын эрсдэл өндөртэй үед явагдах гэж байгааг анхаарч Улсын онцгой комисс, Аймгийн онцгой комиссын шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн сонгуулийн хороонд зөвлөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%