Энэ удаагийн шалгалтын гол онцлог нь 453 иргэний хурууны хээ бүхий тоног төхөөрөмжийг Төрийн албаны зөвлөлөөс Тагнуулын хэлтсээр дамжуулан Улсын бүртгэлийн хэлтэст ирүүлснээр иргэдийг хурууны хээгээр бүртгэж байна.
Аймгийн Тагнуулын хэлтсээс өчигдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 11-ний орой 23:00 цагт шалгалт авах хоёр танхим болон серверийн өрөөг шалгаж лацадсан бол өнөө өглөө 6:30 цагт лацыг онгойлгож танхимуудыг нээлээ. Нэгдүгээр танхимд 40 компьютер, хоёрдугаар танхимд 20 компьютер бэлтгэж, нэг ээлжинд 47 иргэн шалгалт өгч байна.
Завхан аймагт төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах комисс 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр байгуулагдаж бэлтгэл ажлыг бүрэн хангаснаар ийнхүү шалгалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Шалгалтын үйл явцыг иргэд хянах, ажиглах боломжийг бүрдүүлж аймгийн ЗДТГ-ын нэгдүгээр давхарт дэлгэц байршууллаа.
Шалгалтын агуулгад ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд иргэд гурван төрлийн шалгалтыг 1 цаг 50 минутын хугацаанд гүйцэтгэнэ. Иргэд цагаа маш сайн баримталж, шалгалт эхлэхээс 45 минутын өмнө ирсэн байх ёстойг онцгойлон анхааруулж байна.
http://zavkhan.gov.mn/151/item/3489