Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНООС ОНЛАЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2020-12-18

Жендэрийн үндэсний хорооноос 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт  “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайлангийн захиргааны статистикийн мэдээний маягт”-ыг танилцууллаа.

 “Жендэрийн статистик програм хамгамж”-ийг нэвтрүүлэх ажлыг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгч, аймаг сумдын ИТХ-ын дарга, Тэргүүлэгч, Төлөөлөгч, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын судалгааг програмд мэдээлэх ажлыг зохион байгуулах талаар чиглэл өглөө. Тус мэдээг сум дүүргийн ИТХ нь дараа оны 01 дүгээр сарын 06-ны дотор аймаг нийслэлийн ИТХ-д маягтаар болон цахим хэлбэрээр ирүүлнэ. Аймаг, нийслэлийн ИТХ нь сум дүүргийн ИТХ-аас мэдээг авч нэгтгэн дараа оны 01 дүгээр сарын 10-ны дотор Жендэрийн үндэсний хороонд маягтаар болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.

 2021 оноос эхлэн аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдийн хүйсийн тэнцвэрт байдлын судалгааг www.1212.mn сайтаас авч танилцах боломж бүрдэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%