Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэн Лхагвадоржийн гэргий Г.Мөнхзул 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржиж 2 ихэр охин төрүүллээ. Тэрээр 3 дахь удаагаа 2 ихэр охин төрүүлж 6 охины ээж болж байгаа юм. Ихрүүдийн ээж Г.Мөнхзул нь Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газарт архив бичиг хэргийн ажилтнаар ажилладаг юм.
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа Шилүүстэй сумын иргэн Лхагвадоржийн гэр бүлийг
хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн
ерөөж бяцхан нярай нарт “Ихэр хүүхдийн
тэрэг” бэлэглэлээ.
Мөн Шилүүстэй сумын аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, аймгийн
Засаг даргын орлогч Б.Ариунаа, сумын Засаг дарга Д.Алтанжаргал
нар тэдний гэр бүлд баяр хүргэж гарын бэлэг гардууллаа.
Эх үрс нь элбэрэлтэй,
өрх гэр нь өнө мөнхөд аз жаргалаар бялхаж байх болтугай.