Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Завхан аймгийн Алдархаан сумын ИТХ

Алдархаан ИТХ Алдархаан ИТХ

Фото мэдээ

нийт 85

Соёлын тѳвд Цагаандарь эхийн авшиг хүртээж Очирвааний лүн айлдав.

2019-06-16 660
Соёлын тѳвд Цагаандарь эхийн авшиг хүртээж Очирвааний лүн айлдав.

Алдархаан сумын Соёлын төв МУГЖ -н М.Бадамгаравын нэрэмжит боллоо.

2019-06-16 727
Алдархаан сумын Соёлын төв МУГЖ -н М.Бадамгаравын нэрэмжит боллоо.

МУГЖ М.Бадамгаравын нэрэмжит хаврын баяр 2019 урлагийн наадмын Гала тоглолт 2019.04.24-ны өдөр амжилттай болж өндөрлөлөѳ. Энэ үер Хаврын баярын урлагийн наадмын шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Гала тоглолтод оролцсон нийт авьяастнууддаа амжилт хүсье.

2019-06-16 163

Улсын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хэрэгжүүлж буй "Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал" судалгаанд Завхан аймгийн Алдархаан, Тосонцэнгэл, Улиастай 3 сумд сонгогдсоноос манай сум судалгаандаа хамрагдлаа.

2019-06-16 153

Иргэн төвтэй төрийн үйлчилгээ Говийн бүсийн сургалтанд амжилттай оролцож Хос дууны төрөлд- Тэргүүн байр, Нум сум харвааны төрөлд- Тэргүүн байр, Буухиа тэмцээнд-Дэд байр, Попури бүжгийн төрөлд-Дэд байр,Гар бөмбөгийн төрөлд- Гутгаар байр, Мэндчилгээний төрөлд-Гутгаар байр тус тус эзэлж нийт багийн дүнгээр Гутгаар байранд шалгарлаа.

2019-06-16 238

“ХАВРЫН БАЯР-2019” урлаг, спортын наадамд 24 сумын 3000 гаруй иргэд хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Нээлтийн үеэр тус сумд Аймгийн засаг даргын Тамгын газраас Спортын иж бүрэн хэрэглэл бэлэглэв. Тус сумаас оролцсон баг тамирчид амжилттай оролцлоо. Үүнд. Ширээний теннисний эмэгтэй төрөлд Б.Магсарлхам Мөнгөн медаль, Хос теннисний төрөлд Д.Ганзориг, Б.Магсарлхам нар Хүрэл медаль, Хонхот бөмбөгний төрөлд Ж.Нармандах Мөнгөн медаль, Даамны төрөлд Б.Лхам-Осор Хүрэл медаль тус тус хүртэв. Бусад төрөлд – Явган аялал 4 дүгээр байр Морин хуурын гоцлол – 4 дүгээр байр Морин хуурын хамтлаг 4 дүгээр байр Үндэсний сурын харваа – 6 дугаар байр Урлагийн төрөл 7 дугаар байр Үндэсний бөх 7 дугаар байр тус тус эзлэв. Урлаг, спортын наадамд зориулж 2 сая төгрөгийн хандив өгсөн Аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Булганд баярлаж талархсанаа илэрхийлье.

2019-06-16 184

Шар жараанд 15 га газрыг хашаалж. гүний худаг гарган иргэд. малчидыг хүнсний ногоо тариалах нѳхцѳл боломжоор хангалаа.

2019-06-16 167
Шар жараанд 15 га газрыг хашаалж. гүний худаг гарган иргэд. малчидыг хүнсний ногоо тариалах нѳхцѳл боломжоор хангалаа.

Алдархаан сумын “ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД -2019” 6 дугаар чуулга уулзалт 2019.05.30-ны өдөр боллоо. Арга хэмжээнд 6 багийн 250 гаруй төлчин эмэгтэйчүүд оролцлоо. Арга хэмжээний үер Мал аж ахуйн бодлого малын эрүүл мэнд, Малын чанар сайжруулж , ашиг шимийг нэмэгдүүлэх, Малын генетик нөөцийн тухай хууль, Иргэдийн дуу хоолой түүний үр нөлөө, Эрүүл аж төрөх явц сэдвүүдээр Дэлхийн зөн олон улсын байгууллагын төслийн ажилтан Н.Милаа, Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн Б.Бямбасүрэн, ахмад багш Цагаанхүү, Мал эмнэлгийн тасгийн дарга Ш.Бяхаржав, Хөдөө аж ахуйн тасгийн дарга Х.Сүхбаатар нар мэдээлэл хийж, Чуулганыг зохион байгуулах ажлын хэсгээс Төлчин эмэгтэйчүүддээ халуун ус, үсчин, гоо сайханаар үйлчлүүлж Эрүүл мэндийн үзлэгт хамруулав. “ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД -2019” 6 дугаар чуулганаар “ДАРХАН БЭР” –ээр 25 ээж, “ХАТАН БЭР”-ээр 15 ээж тодорч энгэрийн тэмдэг, батламжаар шагнагдав. “Мөнгөн ботго”-ны эзнээр Аргалант багийн малчин Өлзийбаярын Энхжаргал, “Мөнгөн унага”-ны эзнээр Өгөөмөр багийн малчин Халзанхүүгийн Нарантуяа, “Мөнгөн тугал”-ны эзнээр Мандаат багийн малчин Таравын Отгонцэцэг, “Мөнгөн хурга”-ны эзнээр Богдын гол багийн малчин Бямбадоржийн Нансалмаа , “Мөнгөн ишиг”-ний эзнээр Алдар багийн малчин Цэдэндамбын Тунгалаг, 2019 оны “ШИЛДЭГ ТӨЛЧИН ЭМЭГТЭЙ”- ээр Богдын гол багийн малчин Санжжавын Отгонтуяа, “Байгальд ээлтэй малчин”- аар Алдар багийн малчин Пүрэвжавын Баасанжав, “Сумын “ШИЛДЭГ ГЭР БҮЛ”- ээр Өгөөмөр багийн малчин Банзайгийн Мягмарсүрэн нар тус тус шалгарлаа. Төлчин эмэгтэйчүүддээ зориулж сумын Төрийн албан хаагчдаас бэлтгэсэн концертыг тоглож сонирхуулав.

2019-06-16 181

Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2018 оны 52 тоот тогтоолын дагуу Орон нутгийн хөгжлийн сангаар 2019 оны төсвийн жилд хэрэгжүүлэх ажлын хүрээнд Алдар багийн Тэрэгтийн давааг засах ажил эхэллээ.

2019-06-16 168

Төрийн албан хаагчдыг чадавхжуулИргэдийн төлөөлөгчдын хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2019.06.04-ны өдөр Богдын гол багт, Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг 2019.06.05-ны өдөр Аргалант багт Иргэд Нийтийн хурлыг зохион байгуулж бэлчээр нутаг чөлөөлөх, Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулга болон бусад цаг үеийн асуудлаар иргэдэд мэдээлэл хүргэн ажиллалаа. Мөн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд багийн иргэдэд нэг цонхны үйлчилгээ үзүүллээах сургалт 2017.12.26

2019-06-16 156
Иргэдийн төлөөлөгчдын хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2019.06.04-ны өдөр Богдын гол багт, Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг 2019.06.05-ны өдөр Аргалант багт Иргэд Нийтийн хурлыг зохион байгуулж бэлчээр нутаг чөлөөлөх, Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулга болон бусад цаг үеийн асуудлаар иргэдэд мэдээлэл хүргэн ажиллалаа. Мөн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд багийн иргэдэд нэг цонхны үйлчилгээ үзүүллээ

2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Чигэстэй багийн малчдад 800-1000 хонины багтаамж бүхий малын зөөврийн хашааг 5,0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгүүлэн багийн засаг дарга Ч.Эрдэнэсайхан болон багийн малчдад хүлээлгэн өгөв. Цаашид багийн малчид нүүдлийн хашааг ашиглан мал тариулах, мал ноослох зэрэг ажлуудыг хийх нөхцөлийг бүрдүүллээ.

2019-06-16 134

"Малчдын зөвлөгөөн-2019" чуулганыг зохион байгуулав

2019-03-26 164
Сайн малчин хөтөлбөр”-ийн хүрээнд малчдыг мал маллагааны тэргүүн туршлага, арга барилд сургах, малчдын залгамж халааг бэлтгэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн орлогыг нэм\эгдүүлэх зорилгоор “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН – 2019” арга хэмжээг зохион байгуулав. Арга хэмжээний үер доорхи ажил, арга хэмжээг зохион байгуулав. Үүнд Хуванцар савны хэрэглээний талаар Аймгийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч О.Энхсайхан , Малын зохиомол хээлтүүлгийн талаар Аймгийн Хүнс ХАА-н газрын МАА-н хэлтсийн мэргэжилтэн Б.Мэндбаяр, Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааны талаар Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон, Бэлчээр ашиглалтын талаар, Аймгийн бэлчээр ашиглалтын холбооны тэргүүн С.Гүррагчаа, Мал эмнэлэгийн баталгаажуулалтын системийн талаар Ариун цэвэр магадлан шинжээч эмч О.Хулан , Малын индексжүүлсэн даатгалын талаар Даатгуулагчдын холбооны мэргэжилтэн Булганхишиг нар сургалт зохион байгууллаа. Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтэсээс Сайн дурын нийгмийн даатгалын улсын байцаагч- Ш.Байгалмаа,Тэтгэврийн нийгмийн даатгалын улсын байцаагч-Б.Цэцэгмаа, Сургалт сурталчилгаа хариуцсан нийгмийн даатгалын улсын байцаагч-Э.Рэнчиндорж нар тус тус үйлчилгээ үзүүллээ. Аймгийн нэгдсэн эмнэлэгийн Хавдарын тасгийн эрхлэгч, эхо-ний эмч Б.Уугантөгс, Мэдрэл сэтгэцийн эмч Ч.Должинсүрэн, Халдвартын эмч Г.Банзрагч, Шүдний их эмч Б.Батсүх, Дотрын эмч Б.Аззаяа, Арьс харшлын эмч Б.Нямсүрэн, Эмэгтэйчүүдийн эмч Б.Үүрийнцолмон, Нүдний эмч Д.Бадамцэрэн, Хавдрын ахлах сувилагч Д.Мандалмаа, жолооч Р.Дашням нар тус тус ажиллав. Мөн Монгол Улсын мастер үсчин Б.Цэцэгмаа 2 үсчний хамт ажиллаа. Монголын тайз, дэлгэцийн урлагийн алтан үеийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын гавьяат жүжигчин Мятавын Бадамгарав нь 1919 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг, Хаахалзуур гэдэг газарт төржээ, энэ хүний 100 насны ойг энэ онд зохион байгуулах гэж байна. Ойтой холбогдуулан түүний хүү П.Батчимэг, охин П.Одонтуяа нар иргэд, малчдад мэдээлэл хийж , М.Бадамгаравын үйл амьдралыг харуулсан баримтат киног үзүүлж тус сумын Соёлын төвд түүний тоглосон 5 киног , дурсгалын хөшөөний хамт дурсгал болгон үлдээв.

"Тогтвортой амьжиргаа-3" төслийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, санал авах, багийн Иргэдийн Нийтийн Хурлаар төслийг хэлэлцэн батлах, шийдвэрийг сумын ЗДТГ-т хүргүүлэх, багийн иргэдэд мэдээлэх, ОНХС-ийн хөрөнгийг эрэмбэлэх, анхан шатны үнэлгээ хийх зэрэг сэдвүүдийн хүрээнд Засаг даргын Орлогч, ИТХ-ын нарийн бичгийн дарга, Санхүүгийн албаны дарга, багийн засаг дарга, Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарыг сургалтад хамрууллаа.

2019-03-25 143

Засаг даргын Тамгын газар, Ерѳнхий боловсролын сургууль, Соёлын тѳвийн хайсан дээр Байгаль орчны зѳрчлѳѳс урьдчилан сэргийлэх зорилгоор сурталчилгааны самбар байрлууллаа.

2019-03-25 185

ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын дунд сургууль, Соёлын төв, Зэвсэгт хүчний 325 дугаар ангитай хамтран Монгол цэргийн өдөр - Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсний 98 жилийн ой, Монгол Улсын Армийн генерал Батын Доржийн мэндэлсний 105 жилийн ойн арга хэмжээний нээлт болгон тус сумын Иргэд, малчид, төрийн албан хаагчдын дунд 7 төрлийн цогцолбор тэмцээнийг 2019.03.18-ны өдөр зохион байгуулав. Нээлтийг Монгол Улсын Армийн генерал Б.Доржийн хөшөөнд Иргэд, малчид, төрийн албан хаагчид цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн Сумын Засаг дарга Б.Батдэлгэр үг хэлж, Төрийн дуулал эгшиглүүлснээр эхлүүлэв. Тэмцээнд ЗДТГ, ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, ЭМТ, Мандаат баг, Өгөөмөр багийн 42 тамирчин хурд хүчээ сорив. Цогцолбор тэмцээн- Жагсаалын бэлтгэл, 2.5 км-ийн гүйлт, Олс таталт, Үндэсний бөхийн барилдаан, Нум сум, Сагсан бөмбөг, Урлагийн мэндчилгээ гэсэн төрлөөр явагдаж нийлбэр дүнгээр Нэгдүгээр байрыг А.Мягмаржав ахлагчтай ЕБС, Хоёрдугаар байрыг Б.Одгэрэл ахагчтай Мандаат баг, Гуравдугаар байрыг Г.Доржсүрэн ахлагчтай Өгөөмөр баг эзлэв.

2019-03-20 92

Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Дорнын их их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд Дэлхийн яруу найргийн өдрийг угтан их найрагчийн уран бүтээлийн өвийг ард түмэнд дуурсган хүргэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний бахархалыг дархлах замаар үйл хэргийг нь үргэлжүүлэх, утга зохиолоор дамжуулан хүнлэг энэрэнгүй иргэн төлөвшүүлэх зорилгоор Түүний төрсөн өдөр 03 дугаар сарын 15-ны өдөр ”ЯВУУ-90” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг төрсөн бууц “АР АМНЫ ТАСАРХАЙ”-д зохион байгуулав. Уг арга хэмжээг Алдархаан сумын ЗДТГ, Аймгийн Боловсрол , Соёл Урлагийн газар, Аймгийн Утга зохиолын нэгдэл, Б.Элдэв-Очирын нэрэмжит Чандмана –Эрдэнэ лаборатори сургууль,Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн Төв номын сан, Жавхлант хийморь хоршоо хамтран зохион байгуулав.

2019-03-20 177

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зѳн Франц, Дэлхийн зѳн Монгол хамтран хэрэгжүүлж байгаа Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой ѳсѳлт хѳгжилтѳнд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь тѳслийн зорилтод 12 сумд Алдархаан сум хамрагдан тус суманд сургалт болон суурь судалгааг 2019.03.12-13-ны ѳдрүүдэд явуулж байна. Дээрх тѳсѳл нь 2018 оны 03 сараас хэрэгжиж эхэлсэн. Тѳслийн зорилго нь Үйлдвэрлэгч бүлгүүдийг байгуулах чадавхжуулах, техник, тоног тѳхѳѳрѳмжѳѳр хангах

2019-03-15 110

Өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ сум орон нутгаа төлөөлөн аймаг, бүсийн үзэсгэлэн худалдаанд оролцож, сумынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй хувиараа бизнес эрхлэгчдийн санаа бодлыг сонсож хөдөлмөр эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийлээ.

2019-03-12 92

Залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх замаар зөв үлгэр дуурайлал манлайлал бий болгох, Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Үндэсний дэвшилт өв соёлоос суралцах, хамтаар хөгжих боломжийг олгох зорилготой “ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО БИДНИЙ ИРЭЭДҮЙ” удирдамжийн дагуу тэмцээн зохион байгууллаа. Шагай атгалтын төрөлд: Тэргүүн байр-9-н жилийн сургууль Дэд байр-Засаг даргын Тамгын газар Гутгаар байр-Эрүүл мэндийн төв тус тус шалгарлаа.

2019-03-12 112

эр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хяналт шалгалтын баг тус суманд ажиллан шалгалтын үр дүнгээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаа

2019-03-12 124

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%