2020-02-18
820
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 1992 оноос өмнө төрийн эрх барьдаг орон нутгийн байгууллага байсан бөгөөд өөрөөр хэлбэл хурал захиргаа 2 нэгдмэл нэг байгууллага байсан юм. Харин 1989 онд БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж ардын депутатын хурлыг Ардын хурал гэж нэрлэх болж, орон нутгийн тэргүүлэгчдийг сонгох болсон нь хурлын байнгын тасралтгүй үйл ажиллагааг хангаж бие даасан байр суурь олоход ихээхэн ач холбогдолтой. Ийнхүү 1992 оны 9-р сард орон нутгийн өөрөө удирдах байгууллага болох ИТХ байгуулагдсан түүхтэй. 1996 оноос сумын ИТХ-ын төлөөлөгчдийг холимог системээр сонгодог болж энэ үед ИТХ-д МАХН-аас 11, МҮАН-аас 6, МСДН-аас 3 суудалтай болж үйл ажиллагаагаа явуулдаг байсан байна. 1996 оноос хойш ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга нь орон тооны болсон учир анхны даргаар Д.Батсайхан, 1996-2000 он, Ц.Мижиддорж 2000-2001 он, Ж.Гунгаа 2001-2004 он, Ч.Дарьхүү 2004-2008 он, Ч.Оюунчимэг 2008-2012, 2012-2019 он хүртэл, Б.Ууганбаяр 2020 оноос эхлэн сонгогдон ажиллаж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь удирдах 1, гүйцэтгэх 1, гэрээт ажилтан 6, 21 төлөөлөгч, 5 тэргүүлэгч гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.